Өмнөговь аймгийн ГХБХБГазар

2014-06-30

БНХАУ-ын HI-TARGET компаниас зохион байгуулсан HD370 эхолотын сургалт 2014 оны 6 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Сургалтад БОНХЯ /1/, ГХГЗЗГ /3/, ХХЕГ /3/, ЦУОШГ /3/ зэрэг төрийн 4 байгууллагын 14 мэргэжилтэн хамрагдлаа. Танхимын сургалтыг ГХГЗЗГ-т, дадлагын сургалтыг Сонгинохайрхан дүүрэгт орших "Хилэм" нууран дээр хийв. ОХУ-д моторт завины сургалтад хамрагдаж сертификат авсан, ХХЕГ-ын усан тээврийн хэрэгслийн 2 жолооч геодезийн хэмжлийн багаж, техник хэрэгсэлтэй хэмжилт хийж байх үед моторт завийг ямар хурдтай жолоодох, хэмжилтийн 5 хүнийг хэрхэн авран хамгаалах дадлагыг мөн хийлээ. Дадлагын явцад 4,5 км урттай 100 орчим метрийн өргөнтэй нуурын гүнийг 20 метрийн зайтай хэмжин боловсруулж dxf файл болгон гаргав. Сургалтад ГХГЗЗГ-аас СТХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, ГЗЗХ-ийн мэргэжилтэн Д.Ундармаа, Б.Эрболд нар хамрагдлаа. HD370 эхолот болон боловсруулалтын программ хангамжаар "Буйр нуур"-ын ёроолын 1:5000-ны масштабтай байр зүйн зураглал хийх юм. HD370 багаж нь БНХАУ-д үйлдвэрлэсэн 0,3-600 м хүртэл гүнтэй усны ёроолыг хэмжих боломжтой байна. 

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР