ЭЗЭМШҮҮЛЭХ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА. Цогтцэций сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/166 захирамжийн дагуу дараах 12 байршилд газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 08 дугаар сарын 24-нд 09.00-15.00 цагийн хооронд цахимаар дуудлага худалдааг зохион байгууллана. / Газрын цахим дуудлага худалдааны үний саналыг дуудлага худалдаа эхлүүлсэн цагаас эхлэн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл үргэжлүүлэхээр, Дуудлага худалдааны үнийн санал авах хугацаа нь 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжиж хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй нөхцөлд ялагчыг тодруулахаар. / 17 цаг хүртэл үргэлжилсэн тохиолдолд 17 цагт хамгийн өндөр үнийн саналийг ялагчаар тодруулахаар явагдана .Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулна. Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2020 оны 06 сарын 18-ны өдрөөс 09 цагаас 2020 оны 08 сарын 24-ний 08 цаг хүртэл газрын цахим биржийн www.mle.mn сайтад хандан хүсэлтээ гаргана. Хүсэлт гаргахдаа газрын цахим биржийн www.mle.mn сайтад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд бүртгүүлсэн тохиолдолд таны мэйл хаягаар нэвтрэх нэр, нууц үг ирнэ. Мэйлээр ирсэн нэвтрэх нэр нууц үгийг ашиглан газрын цахим биржийн программд нэвтрэн орно. Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд: 1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт 2. Иргэний үнэмлэх болон аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 3. Дэнчин төлсөн баримт /Дэнчин дуудлага худалдааны доод үнийн 10%-тай тэнцүү байна. /100110029002/ Төрийн сан банк/ 4. Оролцогчийн хураамж /Иргэн – 5000 төгрөг, ААНБ – 10000 /100110029002/ Төрийн сан банк/ 5. Тэмдэгтийн хураамж – 12500 төлсөн баримт /100110000941/ Төрийн сан банк Цогтцэций ЗДТГ-н зураг.

2020-06-17
Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР