Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа

2014-06-30

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, бодлого, үйл ажиллагаагаа мэдээлэх, ажил, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах зорилгооряамдууд батлагдсан хуваарийн дагуу нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа бөгөөд Барилга хот байгуулалтын яамны нээлттэй өдөрлөг 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Бямба гарагт 09:00-16:00 цагийн хооронд  зохион байгуулагдсан юм. Тус нээлттэй өдөрлөгт Газрын харилцаа, геодези зураг зүйн газар тэргүүтэй нийт 18-н төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулсан. Кадастрын хэмжил хийдэг багаж төхөөрөмжүүдийг иргэдэд танилцуулах, үйл ажиллагааныхаа талаар бичлэг үзүүлэх, газар өмчлөл, геодези, газрын кадастрын чиглэлээр иргэдийн сонирхсон асуултуудад хариулт өгөх, Нийслэийн өмчийн харилцааны газартай хамтран нийслэлийн хэмжээнд газар олгож буй 52 байршлын талаар мэдээлэл бэлтгэж иргэдэд танилцуулах, цахим байдлаар иргэдэд газар өмчлүүлэх журмыг танилцуулж тайлбарлах зэрэг ажлуудыг амжилттай зохион байгуулсан. Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын өдөрлөгт оролцсон нийт албан хаагчид цагаан футболка, цагаан малгай өмсөж хувцаслалтаараа жигдэрсэн нь тус агентлаг энэхүү арга хэмжээнд хэр их ач холбогдол өгч оролцсоныг харуулахын зэрэгцээ бусад байгууллагуудаас харагдах байдлаараа ялгагдаж байсан юм. Нээлттэй өдөрлөгийг зохион байгуулахад гар бие оролцсон ажлын хэсгийн гшүүд болон өдөрлөгийн үеэр ажилласан нийт албан хаагчиддаа баяр хүргэе.

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР