БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн “Тандан судалгаа ба дижитал дэлхий” хүрээлэнгийн төлөөлөгчид айлчиллаа

2014-05-28

2014 оны 03 дугаар сарын 31 – нд БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн “Тандан судалгаа ба дижитал дэлхий” хүрээлэнгийн төлөөлөгчид Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай, Захиргаа, хяналт шинжилгээний хэлтсийн дарга Д.Нямжаргал, Геодези, зураг зүйн хэлтсийн дарга В.Отгонбаяр нартай уулзаж Монгол улсын Шинжлэх Ухааны Академитай хамтарсан судалгааны лаборатори байгуулах тухай болон агентлагтай цаашид хамтран ажиллах талаар албан ёсны уулзалт хийлээ.             Энэхүү төв нь хоёр улсын Боловсрол Шинжлэх Ухааны Яамдуудын хамтын ажиллагааны хүрээнд байгуулах технологийн парк, хамтарсан судалгааны төв байх юм. Түүнчлэн БНХАУ-ын зүгээс холбогдох чиглэлээр мэргэжилтнүүдийг сургах тал дээр хамтран ажиллах санал дэвшүүлсэн бөгөөд цаашид хамтран ажиллахдаа таатай байгаа тухай илэрхийлсэн.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР