БАРИЛГА, ДЭД БҮТЭЦ НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН-2019 2019.03.22-23-ны өдрүүдэд Даланзадгад хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрллөө. Зөвлөгөөнд Орон нутгийн удирдлагууд, УБ хотоос БХТөвийн захирал Ц.Амарсанаа, Барилга байгууламжийн зураг төсөл, магадлалын хэлтсийн ахлах инженер Г.Мөнхболд, Барилга байгууламж, захиалагчийн хяналтын хэлтсийн ахлах инженер С.Сүхтуяа, Мөн орон нутгийн хангагч байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж мэдээлэл хийлээ. Зөвлөгөөнд аймгийн хэмжээнд барилга байгууламж, зам, дэд бүтцийн угсралтын ажил хийж буй аж ахуйн нэгж болон орон нутгийн тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдсэн 115 хүн хамрагдлаа. Зөвлөгөөний маргааш буюу 23-ны өдөр зөвлөгөөнд оролцогчдын дунд нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж тэмцээнд 8 багийн тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.

2019-03-25
Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР