Өмнөговь аймаг нь 2020 оныг “Өрх гэр бүлийн хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх гол шалтгаан нөхцөл болж буй архидан согтуурах явдлаас урьдчилан сэргийлэх, согтууруулах ундааны хор уршиг, сөрөг талыг олон нийтэд таниулж эрүүл хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зорилгоор “ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЬЕ” нэртэй нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү ажлын чиглэлийн дагуу аймгийн ГХБХБГ-ын албан хаагчид энэхүү аянд нэгдэж нийгэм, олон нийтэд уриалга хүргэн, холбогдох ажил арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. 2020 онд “Өрх гэр бүлийн хөгжлийн жил”, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд олон олон эерэг үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

2020-03-23
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР